Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Иргэд тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэж өгөхийг хүслээ

2014-11-08

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, агентлагийн дарга нар болон Дархан сумын Засаг дарга нар тус сумын иргэдтэй уулзалт хийлээ.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас эрхлэн өнгөрсөн сард орон нутгийн төрийн байгууллагын үйлчилгээний талаарх хэлэлцүүлгийг иргэдийн дунд зохион байгуулж явуулсан. Уг хэлэлцүүлэгт оролцсон иргэд төрийн үйлчилгээ авахад доод болон дунд шатны төрийн албан хаагчдын дунд хүнд суртал, харилцааны доголдол багагүй гардаг гэж шүүмжлэлтэй хандсан юм. Тиймээс уг дутагдлыг арилгаж төрийн үйлчилгээг хүргэдэг анхан шатны байгууллагуудын өмнө тулгамдсан асуудлыг тодруулж сард нэг удаа ийм уулзалт хийхээр тогтсоны дагуу уг уулзалтыг хийсэн байна.

Уулзалтын үеэр төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэдэг багийн төвүүдийн хувьд хамгийн хүндрэлтэй асуудал нь багийн байр, гэр хорооллын хаягжуулалт, хотын төвөөс алслагдсан Ширээ нуруу, Хөтөл хорооллын утаа, зам, цэцэрлэг хүрэлцээгүйгээс сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд, газар олголт, гараашийн зэрэг олон асуудал хүндрэлтэй байгааг иргэд хөндөж ярилаа. Уг асуудлуудыг аль болох яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллана гэж аймаг сумын удирдлагууд уулзалтад оролцогчдод мэдэгдлээ.

Б.Норовсамбуу

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%