Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг эрэмблэв

2014-10-30

Ирэх 2015 онд Дархан сумын "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө"-өөр хийгдэх ажлуудын саналыг иргэд багийн иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцэн гаргасан. 18 багийн ИНХ-аас иргэдээс гарсан саналыг баг тус бүрээр нь эрэмбэлэн аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны тайлан өдөрлөгийн үеэр иргэдийн саналыг ахин авсан юм. Нийт 4 мянга гаруй иргэн өөр өөрийн харъяа багийнхаа нутаг дэвсгэрт хийгдэх ажилд саналаа өгсөнөөс хамгийн их санал өгсөн 100 гаруй ажлын жагсаалтыг гаргасан. Харин өнөөдөр Дархан сумын удирдлагууд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, БИНХ-ын дарга, багуудын засаг дарга нарыг баг тус бүрээр нь хүлээн авч уулзан эрэмбэлэгдсэн саналуудыг нэг бүрчлэн ярилцаж боломжит ажлуудыг ахин эрэмбэллээ.

Эхний байдлаар гэр хороооллын багуудад 3-4 харин орон сууцны хороололд 1-2 ажил хийгдэхээр яригдаж жагсаалт гарлаа. Дархан сумын орон нутгийн хөгжлийн санд энэ онд 2,8 тэр бум төгрөг хувиарлагдсан. Ихэнх ажлууд хийгдсэн ч төсвөөс санхүүжилт бүрэн хийгдээгүй учир гүйцэтгэгч компаниудын санхүүжилт дутуу байгаа. Тиймээс ирэх оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс энэ жилийн дутуу санхүүжилтийг олгоод үлдсэнээр нь бүтээн байгуулалт хийгдэнэ гэж ойлгож болох юм. Улс орны эдийн засаг сайнгүй байгаа нөхцөлд ирэх оны төсөвт хичнээн хэмжээний мөнгө тусгагдах нь одоогоор тодорхойгүй байна.

Ямартаа ч иргэдийн хүсэлтээр багуудад хийгдэх боломжит ажлуудыг ийнхүү албаныхан хамтран эрэмбэллээ. Эрэмбэлэгдсэн ажлуудын зураг төвсийн ажил одоо хийгдэх учиртай. Үүний дараа Дархан сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсанаар ирэх оны орон нутгийн төсөвт тухайн ажил тусгагдах юм. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжгүй учир сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, материаллаг баазыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтанд оруулах саналаа хүргүүлэхээр болжээ.

Эх сурвалж: darkhan.mn


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%