Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймагт намрын ээлжит цэрэг татлага дууслаа.

2014-10-25

Аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Д.Энхбаяр:-“Энэ намрын цэрэг татлага Дархан-Уул аймагт амжилттай явагдаж төгсгөлийн шатанд орсон. Энэ сарын 14-нд Шарын гол суманд, 15-нд Хонгор суманд, 16-нд Орхонд, 17-ноос хойш Дархан сумын төвийн багуудад явагдлаа. Залуучууд цэрэг татлагад их идэвхитэй оролцож байгаад баяртай байна. Гол онцлог нь гэвэл “Оюутан цэрэг”-ийн талаар орон нутагт иргэд буруу ойлголттой байна. Энэ хөтөлбөр нь Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор шийдэгдсэн асуудал. Эхний ээлжинд Улаанбаатар хотын материаллаг баазыг түшиглэж, нийт 500-гаад оюутныг сонгож хэрэгжүүлсэн. Хөтөлбөр үе шаттай хэрэгжих ёстой. Улаанбаатар хотод ганц удаа туршилтын шугамаар зохион байгуулсан. Цаашид яаж хэрэгжихийг Засгийн газраас тогтоож өгнө, одоохондоо орон нутагт хэрэгжих болоогүй. Зөвхөн нэгдүгээр курсээс эрэгтэй оюуттнуудыг сонгож, хоёр кредит цагийг үзэж дараа нь тэдгээр сонгосон хүмүүсээсээ дахин шигшиж, эрүүл мэндийн байдлыг нь голлож, эрүүл мэндийн ачаалллыг дааж чадахыг нь 12 кредит цаг буюу 540 цагийн дараагийн сургалтад хамруулж байж цэргийн  алба хаасанд тооцогдоно. Цэрэг татлага жилд хоёр удаа, 18-25 насны залуучууд хамрагдах ёстой. Цэргийн албанаас чөлөөлөгдөх хуулийн заалтууд нь бүгд тодорхой. Энэ удаагийн цэрэг татлага хуулийн дагуу амжилттай явагдаж байна” гэв.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%