Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн Орос-Монголын найрамдлын өдрүүдийн хүрээнд хийгдэж буй Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээг зохион байгуулагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Е.Г.Михайлов, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн орчуулагч В.И.Зимирёв, МУИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор, гавъяат багш Э.Равдан, Орос хэл, соёлын төвийн референт Л.Шүрэнчимэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн нарийн бичгийн дарга О.Ундрал, Москвагийн Улс үндэстний найрамдлын их сургуулийн доцент, дэд профессор, Улс түмний найрамдлын их сургуулийн доктор, профессор М.А.Рыбаков болон аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат, ТЗУХ-ийн дарга Д.Жаргалсайхан нар оролцов.
Уулзалтын үеэр Орос хэлний гүнзгийрүүлсэн сургууль, соёлын арга хэмжээг зохион байгуулахаас гадна 2015 оноос эхлэн ОХУлс руу визгүй зорчих болсон асуудалд ач холбогдол өгч, Монгол оюутнуудыг ОХУ-ын Их дээд сургуульд тэтгэлгээр сургах, магистр хамгаалах боломжийг олгох талаар гэрээ байгуулж, хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.
Найрамдлын сарын хүрээнд зохион байгуулж буй Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээнд Төв, Сэлэнгэ, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн багш, сурагчдын төлөөлөгчид оролцож байгаа аж.
Мэдээг бэлтгэсэн: Н.Буманцэцэг