Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"DARKHAN CUP 2014" тэмцээн болов

2014-10-18

Жил бүр уламжлал болон зохиогддог Бурхан халдун Группын нэрэмжит "Бурхан халдун цом" Олон хотын тэмцээн  2014 оноос эхлэн "DARKHAN CUP 2014" нэртэйгээр Олон улсын тэмцээн болж өргөжиж байна.
Өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах боксын олон улсын тэмцээн аймгийн ССАЖГазрын спорт зааланд 5 өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтэнд МУ-ын ардын багш Д.Банди, МУ-ын гавьяат тамирчин Т.Үйтүмэн нар оролцлоо. Тэмцээний үеэр аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн үзэж сонирхон, тамирчдад амжилт хүслээ.
Тэмцээнд  Ховд, Баянхонгор, Дорнод, Төв, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр аймаг мөн ОХУ-ын Улаан-Үүд хотоос 2 баг нийт 22 багийн 130 тамирчид 10 жин тус бүрд өрсөлдсөн байна.
Тэмцээн өндөрлөхөд багийн дүнгээр тэргүүн байрт Дархан-Уул аймгийн “Бурхан Халдун” боксын клуб алт-3, мөнгө- 2, хүрэл-2, дэд байрт Орхон аймгийн “Эрдэнэт” спорт клуб алт-3, хүрэл-1, гуравдугаар байрт Орхон аймгийн “Хангарьд” спорт клуб алт, хүрэл мядаль тус бүр нэгийг хүртэв. Мөн Монголын боксын холбооны дээд шагнал болох "Алтан бүс" шагналаар “Бурхан Халдун” группын ерөнхийлөгч, боксын холбооны тэргүүн Н.Мөнхдашид Дархан-Уул аймагт боксын спортыг хөгжүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг нь үнэлж шагналаа.






“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%