Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан хотын 19 дэхь хүндэт иргэн тодорлоо

2014-10-17

      1965 оны 10 дугаар 17-ны өдөр Дархан хотын Хүндэт иргэн цол хүндэтгэлийн тэмдэг олгож байх шийдвэрийг гаргасан байна.
Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэлхи хугацаанд нийт 18 хүнийг Дархан хотын хүндэт иргэнээр өргөмжилсөн байна.
     Тэгвэл Дархан хот байгуулагдсаны 53 жилийн ойг тохиолдуулан Дархан хотын Ардын депутатуудын хурлын депутатаар 2 удаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 5 удаа сонгогдож, ИТХ-ын даргаар тасралтгүй 12 жил ажиллан Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, аймаг орон нутгаа хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан гавъяа зүтгэлийг нь үнэлж аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Лувсандоржийн Гүнчинг аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдгээр шагналаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%