Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УВС АЙМГИЙН “ЗАЛУУЧУУД ХӨГЖИЛ” ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2014-10-15

Орон нутгийн залуучуудын хөгжлийг дэмжсэн төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилт, түүнд залуучуудын дуу хоолой, санал хүсэлтийг тусгах, улмаар залуучуудын суралцах, хөдөлмөрлөх, нийгмийн сайн дурын оролцоог ханган идэвхжүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг орон нутгийн удирдлага, залуучуудын оролцоотойгоор хамтран хэрэгжүүлэх зорилгоор “Залуучуудын хөгжил” чуулга уулзалт зохион байгуулна.

Орон нутгийн залуучуудын чуулга уулзалтыг Зүүн, Баруун, Төвийн бүсээр 10-р сарын 15-20-ны өдрүүдэд бүсчилэн зохион байгуулах юм.

        Үүнд:залуучуудын чуулга уулзалтаар боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, нийгмийн оролцооны чиглэлүүүдээр хөгжлийн хөтөлбөр боловсруулах хэлэлцүүлэг зохион байгуулж чуулганаас гарсан санал санаачилгыг тодорхойлон орон нутгийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

Мөн зарим сумдын залуучуудын байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг батлан үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох бөгөөд илтгэл, хэлэлцүүлэг, урлаг спортын арга хэмжээ, олон нийтэд хандсан бүтээн байгуулалтын арга хэмжээг зохион байгуулах юм.

Энэхүү уулзалтыг аймгийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, ХГБХХ-ийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв, Монголын Залуучуудын холбооны Увс аймаг дахь салбар, Боловсролын газар, Ойрад ХДТеатр, зохион байгуулагдах сумдын ЗДТГ хамтран зохион байгуулна.


http://uvs.gov.mn/index.php?pid=47&nid=879

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%