Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн 2018 оны шилдэг хүүхдүүд тодорчээ

2018-12-26

Найрамдлаар овоглосон Дархан хотод нийтдээ төрийн болон хувийн хэвшлийн 28 ерөнхий боловсролын сургууль байдаг бөгөөд үүнд 20.000 сурагчид суралцаж байна. 2018 ондоо сурлага, урлаг, спортоороо тэргүүлсэн 10 сурагч өнөөдөр /2018.12.20/ шагналаа гардан авлаа. Дарханчууд ирээдүй хойч үеийнхээ мэдлэг боловсрол, хүмүүжил, сурах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар олон ажлыг хийж хэрэгжүүлжээ. Ингэснээр сурагчид ая тухтай орчинд сурч боловсрохын зэрэгцээ өөрсдийн сонирхлоор олон хүмүүнлэгийн ажлыг явуулсаар ирсэн байна. Энэ жилийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулах арга хэмжээ өргөн цар хүрээг хамруулан явагдсан бөгөөд нийт 10 номинацид 14 ерөнхий боловсролын сургуулийн 49 сурагч нэр дэвшсэн байна. Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага номинацид Дархан-Эмпати сургуулийн сурагч Э.Талстболор, Урлаг уран бүтээл номинацид Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Б.Насанбат, Бүтээлч, ажилч, хичээнгүй байдал номинацид 8 дугаар сургуулийн сурагч Э.Мөнх-Очир, Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс номинацид З.Мөнхтулга, Сурлагын амжилт номинацид Э.Тэмүүлэн, Техникийн сэтгэлгээ, шинийг сэдэх, санал санаачилга номинацид Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Б.Төрхүү, Үндэсний соёл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэгч хүүхэд номинацид Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Б.Батням, Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил номинацид Од цогцолбор сургуулийн сурагч Х.Номин, Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин номинацид Од цогцолбор сургуулийн сурагч Х.Болор, Багийн амжилт номинацид Од цогцолбор сургуулийн Хөнгөн атлетикийн баг тэргүүлж энэ оны шилдгүүд боллоо. Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох үйл ажиллагааг дэмжин өргөжүүлж өсвөр үеийнхний авьяас чадвар давуу тал, амжилт ололт, шилдэг үлгэр дуурайллыг алдаршуулах зорилгоор жил бүр болдог аймгийн 2018 оны шилдэг хүүхдүүд ийнхүү тодорлоо. Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%