Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“СТАНДАРТ ИЖИЛ ТЭГШ ӨРСӨЛДӨХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙНА”

2014-10-13

Жил бүрийн 10-р сарын 14-ны өдрийг Олон улсын стандартчиллын байгууллага /ISO/-аас “ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР” болгон тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
2014 оныг “СТАНДАРТ ИЖИЛ ТЭГШ ӨРСӨЛДӨХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙНА” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх байна.
Өнөөдөр аль нэг зах зээлд хэрэглэгдэж буй бүтээгдэхүүнийг нэг улсад биш дэлхий даяар үйлдвэрлэдэг болсон. Олон улсын стандартыг хэрэглэснээр жижиг дунд үйлдвэрлэгч өөрийн бүтээгдэхүүнээ саад тотгоргүй баталгаажуулах, зах зээлд өрсөлдөх, дэлхийн аль ч хэсэгт борлуулах боломжтой болж байна.
Олон улсын стандартыг бодлого, зохицуулалтдаа тусгасан улс орон ард иргэдээ илүү хамгаалж, чанартай бүтээгдэхүүний өргөн сонголтыг бий болгож чаджээ. Нэгдэн нийлж буй эдийн засгийн нөлөө, хэмжээ хүчний тэнцвэрт шилжиж буй өнөө үед олон улсын стандарт нь худалдааг дэмжин, худалдаан дахь шаардлагагүй саад тотгороос зайлсхийж, ижил тэгш өрсөлдөх боломжийг бий болгож байна.
Дархан-Уул аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс нь бүр төрлийн стандартуудын талаар мэдээлэл, зөвлөгөөг өгч, стандартаар нээлттэй үйлчилж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%