ХУРАЛ.МН цахим хуудасны сургалт эхэллээ.
"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд ХУРАЛ.МН ИТХ-ын портал, интерактив цахим хуудасны сургалтыг Увс аймгийн ИТХ-аас 18 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Иргэний танхимын ажилтнуудад зохион байгуулж байна.
Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын нийслэл, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, төлөөлөгчид өөрийн цахим хуудастай болох бөгөөд өөрийн үйл ажиллагаагаа энэхүү цахим хуудсаар дамжуулан сурталчлах боломж бүрдэж байгаа юм.
Сургалт 2 өдөр үргэлжилнэ.