Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Алтан намар" арга хэмжээний хоолноос хордлого авчээ.

2014-10-10

Шарын гол сум 11-н жилийн 2 дугаар сургуулийн 6 дугаар ангийн хүүхдүүд "Алтан намар" арга хэмжээг ангидаа зохион байгуулсан байна.
Уг арга хэмжээнд 6А ангийн хүүхэд бүр гэр гэрээсээ хоол бэлтгэж ирсэн байна. Гэтэл "Алтан намар" арга хэмжээний дараагаар тус ангийн 16-н хүүхэд бөөлжих, гэдэс эвгүйрэх шинж тэмдэгтэйгээр сумын ЭМГазарт ирж, 12 хүүхэд эмчийн хяналтад, хүндэвтэр 4 хүүхдийг тасагт хэвтэн эмчилгээ эхлүүлжээ. Холбогдох мэргэжлийн байгууллагууд чиглэлийн дагуу арга хэмжээ аван ажиллаж байна. 21 цагийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон гэсэн мэдээг аймгийн ОБГ-аас ИТХурлын ажлын албанд ирүүллээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%