Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Байшин шатаж, 9 сартай эмэгтэй хүүхэд нас баржээ.

2014-10-10

Өчигдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 20 минутанд  Хонгор сум Салхит 3-р баг Шивээтийн 11-68 тоотод байшин шатаж буй дуудлага 103-т ирсэн байна.
Дуудлагын дагуу Улаанбаатар Төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалах албаны Салхит дахь Гал унтраах ангийн 1 тасгийн очиж ажилласан байна.
Гал гарсан байшинд  2 хүүхэд байснаас 4 настай Г нь галаас зугтаан гарч, 9 сартай эмэгтэй хүүхэд нь галд өртөж нас барсан байна. Хүүхдүүдийг харж байсан эмээ нь ус авахаар түр гарсан үеэр гал гарч ийм золгүй явдал болсон байна.
Дархан-Уул аймгийн Цагдаагийн болон ОБГ-ын ажлын хэсэг хэргийн газар үзлэг шалгалтыг эхлүүлсэн тухай мэдээг аймгийн ОБГ-аас ИТХ-ын ажлын албанд ирүүллээ.

 

 



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%