Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид мод тарина

2014-10-09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Мод тарих үндэсний өдөр болгох тухай” 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Монгол хүн бүр энэ өдөр эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцож ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлж  байна. 
           Энэхүү арга хэмжээний нэг нь 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулах мод тарих арга хэмжээ бөгөөд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын хэлтэс агентлагийн дарга нар, ажилтнууд  мод тарих буянт үйлсэд нэгдэж, аймгийн хэмжээнд  намрын мод тарих аяныг “Хотын соёл-Ногоон ирээдүй”  уриан дор өрнүүлж  Морин хуур цогцолбортоо 90 ширхэг нарс мод тарина.  

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%