Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Хөгжлийн бодлого, хот байгуулалтын бодлого хяналтын хороо хуралдана

2014-10-09

    Маргааш буюу 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13:00 цагт аймгийн ИТХ-ын Хөгжлийн бодлого, хот байгуулалтын бодлого хяналтын хорооны ээлжит хурал хуралдана.
   Тус хурлаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Мон-Мос ХХК-ийн хамтран боловсруулсан Дархан сумын 8 байршилд хийсэн барилгажилтын  төсөл болон Захирагчийн алба, Хөрөнгө оруулалт Хөгжлийн төв ТББ хамтран боловсруулж буй Дархан хотын дүрмийн төслийн мэдээллийг сонсож, хэлэлцэнэ.

Хөгжлийн бодлого, хот байгуулалтын бодлого хяналтын хороо:
           Хорооны дарга        Г.Ганбат    
            Гишүүд                      Б.Даваасамбуу   
                                                Д.Амгалан
                                                Г.Алтантуяа
                                                Г.Гантулга
                                                М.Энхбаатар
                                                О.Баттулга
                                                Б.Мөнхбат
                                                Г.Тамир
                                                Г.Сүхээ
                                                Ч.Баярцэцэг
Хөгжлийн бодлого, хот байгуулалтын бодлого хяналтын хорооны эрхлэх асуудал:
•    Аймгийн хөгжлийн хандлагыг тодорхойлох
•    Аймгийн хөгжлийн асуудлаарх хөтөлбөрүүд, үндсэн чиглэлийн хэрэгжилт
•    Газрын кадастр, бүртгэл
•    Түлш, эрчим хүч, зам тээвэр, шуудан, харилцаа холбоо
•    Орон сууц, нийтийн аж ахуй
•    Техник технологийн шинэчлэл
•    Барилга, хот байгуулалт
•    Газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэл
•    Хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%