Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХурлын хорооныхон Орхон сумын ЗДТГ-ын ажилтнуудтай уулзалт хийв

2014-10-07

Аймгийн ИТХ-ын Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хорооны дарга, гишүүд Орхон суманд ажиллалаа.  Тус суманд очсон даруйд Орхон сумын ЗДТГ-ын ажилтнуудтай уулзалт хийсэн юм.
Уулзалтанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Тунгалаг-Эрдэнэ, хурлын ахлах ажилтан Буманцэцэг, аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч О.Цолмон, Б.Батбаяр, Ч.Баярцэцэг нар оролцож, албан хаагчдын санал хүсэлтийг сонслоо. Сумын ЗДТГ-ын албан хаагчдаас:
•    Суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах
•    Төрийн албан хаагчдын амьжиргааны түвшингийн судалгаанд үндэслэн өмчлөлд олгох газрын үнийг ялгавартай тогтоож өгөх
•    Сумын ЗДТГ-ын барилгын ашиглалтын хугацаа дуусаж байгаа тул ЗДТГ-ын барилга шинээр барихад дэмжлэг үзүүлэх
•    Сумын ЗДТГ-ын бүтцэд харуулын орон тоог 2-оор, баг тус бүрт байгаль хамгаалагчийн орон тоог нэмэгдүүлэн баталж, цалинг сүлжээгээр олгодог болох
•    Усны төлбөрийн хувь хэмжээг хүнсний тариалангийн чиглэлд бууруулж өгөх
•    Сумын төвийн инженерийн хийцтэй услалтын системийн засвар үйлчилгээг Поликом ХХК огт хийхгүй, хариуцах эзэнгүй байна. Хавар болохоор сумын ЗДТГ, иргэдтэйгээ хамтарч энд тэндээс мөнгө олж цэвэрлэж засдаг. Өмчийн харъяаллын асуудлыг шийдвэрлэж, сумын мэдэлд шилжүүлж өгөх зэрэг саналуудыг тавьж байлаа.
Мөн аймгийн ИТХ-ын ажлын албаныханд хандан сумын ИТХ-ын төлөөлөгчдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх  шаардлагатайг санууллаа. Сумын ИТХ-ын материалаг бааз хангалтгүй төсөв байхгүйгээс хүндрэл учирдаг тухай ярьж байв. Жишээ нь: Сумын ИТХ-ын төсөвт нярав, нягтлан бодогчийн орон тоо, цалин тусгагдаагүй учир сумын ЗДТГ-ын нягтланд ямар нэгэн урамшуулалгүйгээр хавсруулан ажиллуулдаг байна. Иймд 2015 оны төсөвт эдгээр асуудлуудыг шийдвэрлэх талаар анхаарч дэмжиж өгөхийг хүслээ.




“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%