Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ДАРХАН ХОТЫН БАЯР 2014”-ийн шилдгүүд тодорлоо

2014-10-03

Орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх, хэрэглэгчдийг чанартай, аюулгүй бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, бизнес эрхлэгч ААН, байгууллага, иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилах, тэдний харилцан холбоо, түншлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Дархан хотын баяр” төвийн бүсийн түншлэл-2014 үзэсгэлэн худалдааг 09-р сарын 26-28-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ, Дархан сумын ЗДТГ, ҮХААГазар, СХХ, ХАҮТанхим, ХААН банк, ЖДҮДТөв хамтран хамтран зохион явууллаа.
Уг үзэсгэлэн худалдаа нь Дархан түншлэл, Бренд, шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалт, Намрын ногоон өдрүүд, Үндэсний үйлдвэрлэгч зэрэг 4 үзэсгэлэн худалдааг нэгтгэн зохион байгуулснаараа онцлог болж, өргөн цар хүрээтэй зохион байгуулагдлаа.Үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Төв, Сэлэнгэ аймаг, Дархан-Уул аймгийн Шарын гол, Орхон сумын 100 гаруй аж ахуйн нэгж, иргэн төмс хүнсний ногоо, зөгийн бал, даршилсан ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, гар урлал, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, төрөл бүрийн хиам, махан бүтээгдэхүүн, талх нарийн боов, бялуу, ноосон болон сүлжмэл, нэхийн эдлэлийн бүтээгдэхүүнүүдээрээ оролцож, 40 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.Үзэсгэлэн худалдааны шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Энхбаяр, Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн дарга И.Алтанцэцэг, Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн шинжээч Д.Болортуяа, ҮХААГазрын ҮГТХ-ийн дарга О.Нэмэхбат, мэргэжилтэн Г.Тунгалаг, сумын ЗДТГ-ын МЭҮТ-ын дарга Ж.Уранчимэг, ХАҮТ-ын ажилтан Т.Дэлгэрбаяр нар ажиллаж, үзэсгэлэн худалдааны гранпри, аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүнийг тодруулж, өргөмжлөл, цомоор шагнаж урамшууллаа.

Шилдгүүдийн нэрс

Шагналын нэр

ААН-ийн нэр

Бүтээгдэхүүний нэр

1

Үзэсгэлэнгийн Гранпри

Алтан хүнс групп ХХК


2

Аймгийн “Брэнд бүтээгдэхүүн”

Дархан нэхий ХК

Нэхий дээл

3

Аймгийн “Шилдэг бүтээгдэхүүн”

Дархан дээжис ХХК

Иристэй бялуу

4

Дархан минж ХХК

М-250 маркын бетон зуурмаг

5

Шилдэг маркетингтай оролцогч

Дархан хүнс ХК


6

Шилдэг үйлчилгээтэй байгууллага

Номин тав трейд ХХК


7

Аймгийн ХАҮТ-ын нэрэмжит шагнал

Эрдэнэт фүүдс ХХК


8

Төвийн бүсийн шилдэг бүтээгдэхүүн

Өег гурил ХХК

Буудайн гурил БГ-085

9

Хатан сүйх импэкс ХХК

Үхрийн ясны шөл

10

Шилдэг өрхийн үйлдвэрлэгч

Орхон сумын Энхтал багийн малчин Ц.Нацагдорж


11

Дархан сумын 1-р сумын иргэн Э.Жаргалмаа


12

Эрдэнэт зөгий хоршоо


13

Шилдэг шувууны аж ахуй

Их мориг ХХК


14

Шилдэг баг

Дархан сумын 3-р баг


15

Шилдэг сум

Орхон сумын ЗДТГ


16

Тусгай шагнал

Их сайн гутал ХХК


17

Хүнс комплекс ХХК


 



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%