Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“СҮХБААТАРЫН ОДОНТ ТУГИЙН АЯЛАЛ " ДАРХАН ӨРТӨӨНД ҮРГЭЛЖИЛНЭ

2014-10-02

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар УБТЗамыг их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит одонгоор шагнаснаар 15000 гаруй ажилтан, албан хаагчтай УБТЗамын сүлдэт туг гурван одонтой болсон байна.
УБТЗамынхан одонт тугаа наран ургах зүгээс эхлэн аялуулсаар маргааш Дархан-Уул аймаг дахь төмөр замын Дархан өртөөнд тугаа гардуулах юм байна.
Маргааш өглөө 8:20 цагт Төмөр замын Дархан өртөөний нийт ажилтан, албан хаагчид, аймгийн удирдлагуудын хамтаар одонт тугийг хүндэтгэн хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангажээ.  Одонт тугийг аялуулж байгаатай холбогдуулан Дархан өртөөнд өндөр бүтээлийн аян өрнүүлэхээр төлөвлөсөн байна.  

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%