Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Тэргүүлэгчдийн хурлаар өвөлжилтийн асуудлыг авч хэлэлцлээ.

2014-09-30

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Дархан-Уул аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо.

   Дархан сумын ЗДТГ нь 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 27 төрлийн ажил төлөвлөснөөс 20  хэрэгжиж, төлөвлөгөөний биелэлт   85.4%-тай  байгаа бол Шарын гол сумынхан өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100%-тай ханган биелүүлсэн гэсэн мэдээтэй байна. Харин Орхон сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлт 82,2%, Хонгор сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 80%-тай байгаа юм байна.
    Эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, шугам сүлжээний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаж дууссан байна. Тухайлбал: “ДДЦС” ТӨХК нь одоогийн байдлаар 30,000 тн нүүрсний нөөцтэй байгаа бөгөөд энэ нь оргил ачааллын үеийн 20 хоногийн нөөц юм байна.
   “ДДС” ТӨХК-ийн их засварын ажил 98%-тай. Дулаан залгалтын хувьд нийтийн зориулалттай орон сууцны байрууд 100% залгагдсан. Төсвийн болон хувийн ААНБ-уудын 43 хувь нь гэрээгээ хийн дулаанаа авсан байна.
    "Дархан Ус суваг" ТӨХК-ийн тухайд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цэвэр ус хангамжийн гэмтэл ихээр гардаг 13 цэгийн засварын ажлыг “Алъяанс тех” ХХК-иар гүйцэтгүүлж байна.
     "ДСЦТС" ХК нь их засвар, хөрөнгө оруулалтын ажилд 459,5 сая төгрөг зарцуулаад байгаа ба ажлын гүйцэтгэл 81,03%-тай байгаа юм байна.
     2014-2015 онд аймгийн хэмжээгээр 4 суманд  хонин толгойд шилжүүлсэнээр 605.6 мянган  толгой мал өвөлжиж хаваржина. 09 дугаар сарын 18-ны байдлаар нийт бэлтгэх хадлангийн 67.8 хувь буюу  39,4 мянган  тонн  хадлан бэлтгээд  байгаа аж.   






“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%