Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн МТАлбаны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

2014-09-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Дархан-Уул аймгийн Мэдээлэл Технологийн Албаны үйл ажиллагааны мэдээллийг сонслоо.
Мэдээлэл технологийн алба нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолоор аж ахуйн тооцоотой орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон байгуулагдсан юм.
Тус  алба нь өнгөрсөн хугацаанд: “Е- Дархан” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, Дархан -50 цогцолборын дэлгэц, усан оргилуурын хяналтын ажлыг гүйцэтгэсэн байна. 2012 онд Монгол Улсын Их Хурлын сонгууль, орон нутгийн сонгуулийн мэдээлэл технологийн багийг зохион байгуулж, анх удаа сонгуулийн автоматжуулсан системийг хариуцан ажиллаж, Төрийн албаны шалгалтыг онлайнаар шууд авах системийг орон нутагт анх удаа хэрэгжүүлсэн байна. 2014 онд “Смарт Дархан” аймгийн хөтөлбөрийг боловсруулан цахим засаг программыг аймгийн нийт төрийн албан хаагчдад хэрэглэж хэвшүүлэх ажлыг хийж гүйцэтгэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж.
Энэ онд орон  нутгийн үйл амьдралтай холбоотой 1463 мэдээ мэдээллийг мөн тендер, урилга, ажлын байрны захиалгатай холбоотой 150 гаруй мэдээллийг e-darkhan.com сайтад байршуулсан байна. Мөн аймгийн захиргааны facebook хаягт 857 мэдээ мэдээлэл бэлтгэн нийтэлжээ. Аймгийн албан ёсны вэб сайт болох darkhan.gov.mn сайтыг 2014 оны 05 дугаар сарын 02-нд хийж АТГ болон бусад төрийн байгууллагуудын шаардлагатай нийцүүлэн орон нутагтай холбоотой мэдээлэлийг бүрэн оруулж,  50 мэдээ мэдээлэлийг бэлтгэн байршуулсан байна. Мөн орон нутгийн чанартай мэдээ мэдээллүүдийг дамжуулах чиглэлээр darkhantimes.com, news.mn сайтуудтай хамтран ажиллаж байна.
Мэдээлэл технологийн алба нь 2010, 2011 онуудад жил бүр 10 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, 2012 онд аймгийн төсвөөс 12,0 сая төгрөг, 2013 онд 19,0 сая төгрөг, 2014 онд 19,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. 2013 оноос НӨАТ-ын аймгийн Татварын албанд төлөх болсноор жил бүр 10,0 орчим сая төгрөгийг төлсөнөөр санхүүгийн хүндрэл үүсч байгаа аж.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тус албаны үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцсаны эцэст Смарт Дархан хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудад мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэв. Мөн орлого олох боломжийг нэмэгдүүлж, санаачилгатай ажиллахыг даалгав. Тус албаны үйл ажиллагааны тайланг аймгийн ИТХ-ын хороодын хурлаар хэлэлцүүлж, дүрмээ шинэчлэн боловсруулж, Тэргүүлэгчдийн хурлаар батлуулахыг аймгийн ЗДТГ, МТАлбанд тус тус үүрэг болголоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%