Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн 7-р цэцэрлэгт гарсан гэдэсний халдвар намжлаа.

2014-09-29

Дархан сумын 7-р цэцэрлэгт гарсан гэдэсний халдварын улмаас аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байсан 37 хүүхдийн биеийн байдал сайжирч, 24 хүүхэд эмчийн хяналтанд гэртээ эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа ба нэмж хүүхэд өвчлөөгүй байна. Энэ халдвартай холбоотой  хүүхдүүдээс авсан нян судлалын шинжилгээний  урьдчилсан дүнгээр Е.Coli гэдэсний халдвар үүсгэгч нян  илэрсэн боловч баталгаажуулах шинжилгээ хийгдэж дууссаны дараа тодорхой болох юм.  
Халдварын эх уурхайг тодорхойлох зорилгоор ХӨСҮТ-ийн тархвар судлаачдын баг ирж асуумж судалгаагаар судалгаа хийгээд халдварыг  нэг эх уурхайгаас үүссэн  халдвар гэж үзсэн байна. 9-р сарын 22-ны өдөр цэцэрлэгийн хүүхдүүд  хэрэглэсэн 7 төрлийн хоол хүнснээс тараг, жимсний шүүснээс  халдвар авсан байх магадлалтай  ба тараг үйлдвэрлэгч байгууллагын тараг зөөдөг савнаас Е.Coli  илэрсэн байсныг тогтоожээ.  
Цагийн байдалтай холбогдуулан  Аймгийн засаг Дарга С.Насанбатаар ахлуулсан  Онцгой байдлын комисс хуралдаж,  цэцэрлэгүүдийн хоол хүнсийг нийлүүлж байгаа Компануудын хоол хүнс үйлдвэрлэлийн байдалд эрүүл ахуй, халдвар хамгаалалын дүрэм, журмын дагуу  хяналт тавих, цэцэрлэгүүдэд халдваргүйжүүлэлт хийх, байгууллага бүр Онцгой байдлын үеийн төлөвлөлт, бэлэн байдлыг хангаж ажиллах, салбаруудын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлийн үүрэг даалгаварыг  өглөө.


Мэдээ бичсэн: ЭМГ.ХШҮ-ний мэргэжилтэн Н.Цэцэгнавч

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%