Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Нутгийн Удирдлагын цаашдын хандлагыг зөв тодорхойлох нь” сэдэвт хэлэлцүүлэг болов.

2014-09-27

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, “Монголын Нутгийн Удирдлагын холбоо”-той хамтран зохион байгуулсан  “Нутгийн Удирдлагын цаашдын хандлагыг зөв тодорхойлох нь”  сэдэвт хэлэлцүүлэг  өнөөдөр /2014.09.26/ Төрийн ордны Их танхимд болов.

Улсын Их Хурлын гишүүн, “Монголын Нутгийн Удирдлагын холбоо”-ны тэргүүн Су.Батболд хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.

    Тэрээр "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрт өөрийн салбартай, таних тэмдэг, зорилготой, зарчим, уриатай,  бие биенээ дэмжсэн, харилцан шүтэлцээ бүхий  нэгэн хамт олон өнөөдөр 20 нас хүрлээ. Манай холбоо та нөхөдтэй гар, санаа нэгдэн нягт хамтран ажиллахдаа орон нутгийнханыхаа санал бодол, хүсэл эрмэлзэлд байнга тулгуурлан ажилладаг. “Монголын Нутгийн Удирдлагын холбоо” аль нэг улс төрийн хүчин намыг дагадаггүй, нутгийн өөрөө удирдах ёсыг зөв төлөвшүүлж, зөн билгээр нь нутагшуулж хөгжүүлэх ганцхан зорилгын төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж байдаг билээ. “Монголын Нутгийн Удирдлагын холбоо"-ны хүч чадлын барагдашгүй эх сурвалж, үндсэн хөшүүрэг нь нутгийн удирдлагын үе үеийн Та нөхөд байсан, байсаар ч байх болно." гэв.


     “Монголын Нутгийн Удирдлагын холбоо” анх үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан энэхүү хэлэлцүүлгийг  зохион байгуулж байгаа бөгөөд  Монгол Улсын 21 аймгийн өнцөг булан бүрээс “Монголын Нутгийн Удирдлагын холбоо”-ны  гишүүн 100 гаруй хүн ирж оролцлоо. Монгол Улсын нутгийн удирдлагын тогтолцоог  Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд төлөвшүүлэн хөгжүүлж бэхжүүлэх, нутгийн захиргааны болон нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хоорондын хамтын ажиллагааг дэмжих, үйл ажиллагааны ололт амжилтыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх зорилгоор 1994 онд "Монголын Нутгийн Удирдлагын холбоо"  нь анх байгуулагджээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%