Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул Аймгийн Иргэний Танхимд 15-р сургуулийн сурагчид зочиллоо

2014-09-27

Аймгийн ИТХуралд Дархан сумын ЕБ-ын 15-р сургуулиас ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлах ангийн сурагчдад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын талаар танин мэдэхүйн мэдээлэл өгөөч хэмээн хүсэлт тавьжээ. Энэхүү хүсэлтийн дагуу өнөөдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин тус сургуулийн сурагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтаар Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол иргэдээсээ сонгогддог, тэднийхээ төлөө ажилладаг, тэдэндээ ажлаа тайлагнадаг, иргэдээрээ ажлаа дүгнүүлдэг, "Иргэн"-ээрээ овоглосон иргэний байгууллага юм. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нь нэг зорилготой, нэгдмэл ажиллагаатай боловч хуулиар хүлээсэн тус тусын чис үүрэгтэй, бас өвөрмөц онцлогтой, харилцан ажиллах аргатай байдаг. Нутгийн удирдлагын энэ хоёр субьектын эцсийн үр дүн нь нутаг орноо хөгжүүлэх, хүн ардаа ая тухтай ажиллаж амьдрах нөхцлөөр хангах асуудал юм гэдгийг хүүхдүүдэд энгийнээр тайлбарлан ойлгуулсны зэрэгцээ хүүхдүүдийн асуултанд хариулт өгсөн юм.

Дархан сумын 15-р сургуулийн сурагчид өөрийн сургуульдаа “Мини парламент” зохион байгуулж, сурагчдын өмнө болоод Дарханыхаа нийт хүүхдүүдийн өмнө тулгамдсан асуудлаа тодорхойлсон тухайгаа аймгийн Иргэний Танхимын даргад танилцууллаа. Хүүхдүүдийн хамгийн ихээр хүсэж байгаа зүйл нь сургуулийнхаа ойр орчимд байрлах баар цэнгээний газрыг цэгцлэх байлаа. Мөн хуучин Дарханы хүүхдүүдэд ойрхон чөлөөт цагаа өнгөрүүлэх төв байхгүй байгаад аймгийн удирдлагуудыг анхаарал хандуулахыг хүсэж байлаа.

Тус сургуулийнхан өөрсдийн саналаа нэгтгэн аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад хүргүүлэхээр авчирсныгаа аймгийн Иргэний Танхимын даргад хүлээлгэн өглөө. Тэд Нийгмийн ухааны хичээлийнхээ хүрээнд ийнхүү нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй болж, аймгийн Иргэний Танхимд саналаа өгсөндөө баяртай байцгаалаа.

 IMG 3187

IMG 3233

IMG 3190

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%