Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймагт “МИНИЙ ГЭР БҮЛ” хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

2014-09-25

       Хүүхдийн Төлөө Үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхэд өсвөр насныханд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд хүүхдийн хөгжил оролцоог дэмжих, гэр бүлийн бат бэх, халуун дулаан харилцааг бэхжүүлэх, гэр бүлийг  аюулгүй, хүчирхийлэлгүй орчин болгох, гэр бүлийн соёл, үнэ цэнэ, ёс заншил, уламжлалаараа бахархах үзэл төлөвшүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд бүрт оролцох, хөгжих тэгш боломж олгох зорилгоор Дархан-Уул аймгийн Хонгор, Орхон сумдын ЕБСургуулийн 10-14 насны 50 хүүхэд, тэдний эцэг эх, гэр бүлийг хамруулан “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийн эхний шатыг хэрэгжүүлж эхлээд байна.
        Хөгжлийн  хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүр өөрийн үнэлгээний дэвтэртэй болж, дэвтэрт байгаа “Миний гэр бүлийн эдийн засаг”, “Миний гэр бүлийн орчин”, “Миний гэр бүлийн бүтээл туурвил”, "Миний гэр бүлийн эрүүл мэнд”, "Миний гэр бүлийн түүх бахархал” гэсэн 5 чиглэлийн 31 даалгаврыг эцэг эх, гэр бүлийн гишүүдтэйгээ хамтран гүйцэтгэж, өөрсдийн үнэлгээг өгч, гэр бүлийн гишүүнээр баталгаажуулж, сургуулийн нийгмийн ажилтанд танилцуулж, бүртгүүлснээр даалгаврын биелэлт бүрэн хангагдах юм.
          Хөтөлбөр 2015 онд үндэсний хэмжээнд нийт хүүхдүүдийг хамруулан үргэлжлэн явагдана.
Хөтөлбөрийн дүнд гэр бүл дэх хүүхдийн оролцоо нэмэгдэж, гэр бүл, нийгэмдээ бие дааж амьдрах чадвартай “Зөв хүүхэд” төлөвшихөд эерэг нөлөө үзүүлэх юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%