Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ МАНЖУУР ХОТЫН ЖАЛАЙНУУР ДҮҮРГИЙН АРДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ГАО ШЭН ЧДИТХ-ЫН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2018-12-25

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Төлөөлөгч Л.Ариунтуяа, Н.Сайнболд, Х.Алтаншагай, Б.Насанбат нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны  Манжуур хотод ажлын айлчлал хийлээ.    
Айлчлалын үеэр Жалайнуур дүүргийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Гао Шэн манай Төлөөлөгчдийг хүлээн авч ажил хэргийн уулзалт хийв. Уулзалтын үеэр Жалайнуур дүүргийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Гао Шэн боловсрол, эрүүл мэнд  гэх мэт олон салбарт тэр дундаа Чингэлтэй дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллах саналаа илэрхийлсэн юм. 
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хоёр дүүрэг, дүүргийнхээ ард иргэдийн төлөө хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, Чингэлтэй дүүргийн үйлдвэрлэгчид  чөлөөт худалдааны бүс болох Манжуур хотод, цаашлаад Хятадын бусад хотууд руу бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах боломж үүд хаалгыг нээн өгч байгаад талархлаа илэрхийллээ. 






“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%