Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ӨӨС ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2018-12-25

 Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдийн амгалан тайван амьдрах орчинг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд идэвх санаачлагтай ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллага, иргэдийг жил бүр шагнан урамшуулдаг бөгөөд 2018 оны шилдгүүдийг өнөөдөр /2018.12.25/ тодруулж, шагнан урамшуулав. 
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Эрдэнэбат, Хууль эрхзүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Х.Алтанхуяг нар гардууллаа. 
Үүнд “Тэргүүний ажилтан”-аар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, Давж заалдах шатны шүүхийн мэргэжилтэн С.Хулганаа, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Гүндэгмаа, 18 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Бадамжав, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Ш.Баярмаа, Дархан сумын 10 дугаар багийн нийгмийн ажилтан П.Алтантуул, Дархан сумын Өргөө багийн нийгмийн ажилтан Э.Бумантуяа, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Баянмөнх нар шалгарсан бол “Тэргүүний хамтарсан багаар”-аар Р.Урангоо ахлагчтай Дархан сумын 6 дугаар багийн Хамтарсан баг, Б.Нэмэхбаяр ахлагчтай Дархан сумын 9 дүгээр багийн Хамтарсан баг, С.Алтантуяа ахлагчтай Дархан сумын 12 дугаар багийн Хамтарсан баг шалгарлаа.
Мөн “Тэргүүний аж ахуй байгууллага”-аар Х.Ундрах захиралтай "Хатантүшиг трейд" ХХК, “Тэргүүний төрийн байгууллага”-аар А.Амгалан даргатай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Тэргүүний төрийн бус байгууллага”-аар Б.Сүндэрмаа зохицуулагчтай Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Дархан-Уул аймаг дахь салбар шалгарсан юм. 
Харин “Тэргүүний салбар зөвлөл”-өөр Н.Ганбаатар даргатай Хонгор сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл тодорч, өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%