Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР СҮМ ХИЙДҮҮДИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАВ

2018-12-21

   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар өнөөдөр /2018.12.21/ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 6 сүм, хийдийн зөвшөөрлийг сунгах асуудлыг хэлэлцэв.
  Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр дээрх 6 сүм, хийдийн зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт Тэргүүлэгчдэд танилцууллаа.
   Хурлаар Мариа аусилиум, Христ сайн мэдээ Дархан цуглаан,  Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн сүмийн Хуучин Дархан цуглаан, Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн сүмийн Шинэ Дархан цуглаан, Соён гэгээрүүлэгч шашны төв, Дэлхийн сайн мэдээний авралын зарын Дархан Бурханы сүм, Дархан Баптист, Эвсэг ахан дүүсийн төлөө Баптист сүм зэрэг сүм, шашны  байгууллагуудын үйл ажиллагааны зөвшөөрлийг нэг жилээр сунгалаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%