Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО

2018-12-21

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2018.12.21/ боллоо. Тус хурлаар “Дархан арьс ширний цогцолбор ОНӨХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай”, “Сүмийн зөвшөөрөл сунгах тухай”, “26 дугаар цэцэрлэгийн үүсгэн байгуулагчийн төлөөлөл томилох тухай”, “Хөрөнгө бүртгэх тухай”,  “Тогтоол хүчингүй болгох тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн батлав. 
Мөн “Дархан арьс ширний цогцолбор ОНӨХХК-д оруулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшөөрөх тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тухай” зэрэг асуудалтай танилцан, тэмдэглэлээр дэмжлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%