Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМ.НОМГОН СУМ: ИТХ-ын ээлжит 7-р хуралдаан боллоо

2018-12-17

Номгон сумын ИТХ-ын ээлжит 7-р хуралдаан 2018.12.14,15-ний өдрүүдэд 95,23 хувийн ирцтэй, сумын Соёлын төвд нээлттэй болж, нийт 10 асуудал хэлэлцэн 11 тогтоол гарган баталлаа. 
Сумын ИТХ, Тэргүүлэгчдийн 2018 оны үйл ажиллагааны тайланг 85 %, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 66,7%, Номгон сумыг 2010-2021 онд хөгжүүлэх цогцолбор төлөвлөгөөний хэрэгжилтийг 57,6 %, 2018 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 75,5 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэгдлээ. 
ИТХ-ын төлөөлөгчдөөс Хуралдаанаар хэлэлцэх асуудлын танилцуулга, материал, тооцоо судалгаа, тогтоол шийдвэрийн төсөл хангалтгүй, тодорхой бус, 1-2 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд ирүүлж байхыг Засаг дарга, түүний Тамгын газарт удаа дараа анхааруулж сануулж байлаа. 
Тус хуралдаанаас гарсан тогтоол шийдвэртэйhttp://nomgon.omnogovi.khural.mn/ цахим хуудсаар орж танилцана уу.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%