Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Түр байршуулан асрамжлах “Халуун хоол” хөтөлбөр эхэллээ

2018-12-12

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Дархан сумын Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн Газар, Шүүхийн шинжилгээний газар, “Содхангал сан” ТББ, “Мөнгөтийн таг” ТББ, “Аз жаргалын эрэлд” ТББ-ууд хамтран “Халуун хоол” арга хэмжээг энэ сарын 11-нээс эхэллээ. Эхний өдрийн байдлаар орц, хонгил, дулааны худагт амьдарч байгаа 30 иргэн, сүрьеэгийн тасгийн 20 иргэн нийт 50 иргэн хамрагдсан бөгөөд уг арга хэмжээ 2019 оны 01 дүгээр сарын 31 хүртэл хугацаанд үргэлжлэх юм. Эрүүл мэндийн газраас сүрьеэ, ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ авч зөвлөгөө өгөх, Шүүхийн шинжилгээний газраас аливаа эрсдэл болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хурууны хээ авч бүртгэлийн санд оруулан ажиллажээ. Цаашид халуун хоол ундаар үйлчлэх, түр байрлуулан асрамжлах үйлчилгээг “Содхангал сан” ТББ болон “Мөнгөтийн таг” ТББ-ууд үзүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%