Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ УГТАЖ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД “АХА” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-12-07

Жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдөр тохиодог “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг угтаж Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор аймгийн ИТХ-аас төрийн албан хаагчдыг хамруулсан АХА тэмцээнийг  зохион байгууллаа.

Тус тэмцээний эхний шат байгууллага тус бүр дээр явагдсан бөгөөд  байгууллагаас шалгарсан 2 албан хаагчийг оролцуулсан 2 дугаар шатны “АХА” тэмцээнийг өнөөдөр /2018.12.07/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулж явууллаа.

            Энэхүү арга хэмжээг аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр: Төрийн хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй төрийн албан хаагчид  төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, ёс зүйгээ эрхэмлэн сахих, нийтийн ашиг сонирхлыг дээдлэн ажиллах, хээл хахууль, шан харамж зэрэг авлигын шинжтэй эрх зүйн зөрчлөөс ангид байж, төрийн албан хаагчийн үүргээ нэр төртэй биелүүлж ажиллах учиртайг онцолж, тэдэнд амжилт хүслээ.

Уг тэмцээнд төрийн 20 гаруй байгууллагын 40 гаруй албан хаагч оролцож оюун ухаан, хуулийн мэдлэгээ сорьж уралдсан бөгөөд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн дарга Ч.Төмөрбаатар НЭГДҮГЭЭР БАЙР, СХЗХэлтсийн  улсын шалгагч Б.Эрдэнэчулуун, ХОЁРДУГААР БАЙР, Орхон сумын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга П.Онолбаяр ГУРАВДУГААР БАЙР эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%