Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ийн мэндчилгээ

2018-12-07

НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдрийг “Авлигын эсрэг Олон улсын өдөр” болгон тунхагласан билээ. Төрийн хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж буй нийт төрийн албан хаагчид болон иргэд олон нийт та бүхэндээ энэхүү өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.  
Авлигатай тэмцэх нь дан ганц албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажил биш бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх нь нийгмийн энэхүү сөрөг үзэгдлийг арилгах, таслан зогсоох, иргэд олон нийтэд авлигыг жигших сэтгэл зүйг төлөвшүүлэх, нийгэмд шударга ёсыг батжуулж, бурууд хурц байх төрийн хуулийг дээдлэн хэрэгжүүлэх үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг, хяналтыг бий болгох нь чухал юм.
Дархан-Уул аймгийн ИТХурал, ЗДТГ-аас өмнөх жилүүдэд олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Тухайлбал: “Авлигагүй ажлын байр” аяныг зохион байгуулж төрийн байгууллагуудад Авлигагүй ажлын байрны туг, дэвтэр аялуулж, Төрийн байгууллагуудын шударга байдлын түвшинг үнэлэх судалгааг авч, судалгаанд дүн шинжилгээ хийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган хэрэгжилтийг хангуулан ажилласан.
 Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимаар дамжуулан Монгол Улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлгийг төрийн албан хаагчид болон иргэдийн дунд тус тус зохион байгуулсан.
Авлигын эсрэг хуулийг сурталчлах зорилгоор ЕБСургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд Гар зураг, Шүлэг, Эссэ бичлэгийн уралдаан, ГХУСэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуулиудыг сурагчдад ойлгуулан таниулах зорилгоор АСК тэмцээн, Авлигын эсрэг хууль тогтоомжийг төрийн байгууллага, албан хаагчдад  сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөлийг ойлгуулан таниулах зорилгоор төсөвт  байгууллагуудын дунд “Авлига ашиг сонирхлын зөрчил, түүний хор хөнөөл” сэдвээр “ДЭВЖЭЭ” тэмцээн, Авлигийн эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн дунд “АХА” тэмцээнийг  тус тус амжилттай зохион байгуулж явуулсан бөгөөд Авлигын эсрэг олон улсын өдрөөр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан Авлигын хор хөнөөл, уршигийг харуулсан шторк, нэвтрүүлгүүдийг гаргуулсан.
Мөн Төрийн бус байгууллага, иргэдийн авлигатай тэмцэх саналыг дэмжин туслах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах, хамтран ажиллах зорилгоор “Авлигаас сэргийлэх иргэдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулан уг хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн гаргасан саналуудыг аймаг, орон нутгийн бодлого шийдвэрт тусгуулан ажиллаж байна.
Авлигатай тэмцэх газар, аймгийн ГХУСАЗСЗ-ийн хамтарсан гэрээгээр иргэд олон нийтийн оролцоо, дэмжлэг, хяналтыг бий болгох зорилгоор “Авлигаас урьдчилан сэргийлэх иргэний хяналтын зөвлөл”-ийг тус аймагт 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан 2017 оны 11 дүгээр сараас эхлэн байр танхим, тавилга эд хогшил, техник хэрэгслээр ханган ажиллуулж байна.
Төрийн хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэн ажилладаг төрийн албан хаагчид Та бүхнийг төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, ёс зүйгээ эрхэмлэн сахих, нийтийн ашиг сонирхлыг дээдлэн ажиллах, хээл хахууль, шан харамж зэрэг авлигын шинжтэй эрх зүйн зөрчлөөс ангид байж, төрийн албан хаагчийн үүргээ нэр төртэй биелүүлж ажиллахыг хүсье.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%