Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО

2018-11-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2018.11.30/ болж, нийт 9 асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай”, “Салбар зөвлөл байгуулах тухай”, “Төлөвлөгөө батлах тухай”, “Журам батлах тухай”, “Илтгэл, илтгэгчийг батлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрийг гаргасан юм. 
Мөн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдах аймгийн ИТХ-ын 12 дугаар Хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”, “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай”, “2017 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэл, аймгийн 2019 оны төсөв батлах тухай”, “Аймгийн Аудитын газраас 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн төсөлд өгөх санал”, “Аймгийн ИТХ-ын Өмч төсөв, санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны дүгнэлт”-тэй Тэргүүлэгчид урьдчилан танилцаж, саналаа илэрхийллээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%