Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ӨТСЭЗГБХ-ЫН ХОРОО АЙМГИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ДҮГНЭЛТ ГАРГАВ

2018-11-28

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар Хуралдааныг 2018 оны 12  дугаар сарын 05-ны өдөр хуралдуулах, тус Хуралдаанаар “Аймгийн 2019 оны төсөв батлах тухай” хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

            Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын Өмч төсөв, санхүү эдийн засаг, гадаад бодлогын хяналтын хороо /2018.11.27/ хуралдаж, аймгийн 2019 оны төсвийн төсөлтэй танилцлаа.

            Хуралд тус хорооны дарга Б.Жавхлан, гишүүн Ч.Оюунчулуун, Д.Гантуул, Д.Хадбаатар, С.Батжаргал болон аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцов.

            Уг хурлаар Өмч төсөв, санхүү эдийн засаг, гадаад бодлогын хяналтын хороо нь аймгийн 2019 оны төсвийн төсөлд дүгнэлт гарган, аймгийн ИТХ-ын Хуралдаанд танилцуулах юм.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%