Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2019 ОНООС ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ДЭВТРЭЭРЭЭ ФИТНЕССТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

2018-11-27

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд Эрүүл мэндийн даатгалаараа фитнесст хамрагдах боломжтой болно. Өнгөрсөн оны долоодугаар сарын 6-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр даатгуулагчид уг үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм. Тодруулбал: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т “шинжилгээнд хамруулах” гэсний дараа “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” хэмээн өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодруулахад, “Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний төрөл дээр нэмэгдэж орсон. Хуулийн заалт 2019 оноос хэрэгжиж эхэлнэ. ЭМДаатгалаа тасралтгүй төлдөг ч үр шимийг нь тэр бүр хүртэж чаддаггүй иргэд эрүүл мэнддээ анхааран, спорт клубээр хичээллэх сонирхол байдаг. Тиймээс ЭМД-ыг хүртээмжтэй байлгах үүднээс зохицуулалтыг нийтийн болгох үүднээс, үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүст зориулсан өөрчлөлт” гэлээ.
Мэдээллийн эх сурвалж: http://toimnews.mn

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%