Зорилтот сумдын нийт иргэд, тухайлбал нийгмийн эмзэг бүлгийн иргэд, мадчдын бүлэг, хоршоо, нөхөрлөлийн санаачилсан, тэдгээрийн сайн сайхан байдлыг дэмжихэд чиглэсэн тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, санхүүжилт олгох зорилготой.
Тус сангаас Хөрхийн наран хоршооны А.Одгэрэл ахлагчтай ногоочдын бүлэг Эрдэнэбулаг дахь ногооны талбай болох 10 га газрыг хашаашуулах төслийг хэрэгжүүлж өөрсдөө хийж гүйцэтгэж байна. Төслийн нийт өртөг нь 13.5 сая төгрөг юм.
Иргэд өөрсдөө санаачилсан төслөө өөрсдийн хүчээр гүйцэтгэх нь чанартай, үр дүнтэй зөв шийдэл болж чадаж байна.