Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ДАРХАН БРЭНД” УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ШАЛГАРЛАА

2018-11-17

Дархан хотын 57 жилийн ойн баярын өдрөөр аймгийн брэнд болохуйц шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулах “Дархан брэнд” уралдаан анх зарлагдсан. Тэгвэл /2018.11.16/ тус тэмцээнд ирүүлсэн бүтээлүүдээс шилдгүүдийг шалгаруулан шагнасан юм. Уралдаанд 15-34 насны найман иргэн 23 бүтээлээр оролцсон бөгөөд тэд мод, эсгий, малын арьс болон түүхий эдийг ашиглажээ. Шинэлэг санаа, бүтээлч байдлаараа тэргүүн байранд Дархан сумын 14 дүгээр багийн иргэн Т.Азбаатарын Зикл брэндийн арьс модны хослол бүхий гар цүнх, хоёр дугаар байранд Дархан сумын 16 дугаар багийн иргэн А.Түвшинбаярын модон түлхүүрийн оосор, гуравдугаар байран Орхон сумын 8 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Мөнх-Очирын модоор хийсэн зургийн цомог шалгарсан байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%