Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ “БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН”-Д ОРОЛЦОВ

2018-11-17

     Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүжилтээр түүний дэргэд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ ажилладаг бөгөөд тус зөвлөл нь тухайн нутаг дэвсгэрт оршин суудаг 5-7 иргэний бүрэлдэхүүнтэй, ямар нэгэн байгууллага, албан тушаалтнаас хараат бус байгууллага юм.
Тус зөвлөл нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон цагдаагийн төв байгууллагын дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус санал, зөвлөмж хүргүүлэх эрхтэй.
Иргэний зөвлөлөөс “Бүсийн зөвлөгөөн”-ийг /2018.11.08/ зохион байгуулан, зөвлөгөөнд төрийн байгууллагын албан хаагчид, хувийн хэвшил, иргэний төлөөллүүд оролцож,Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагын үйлчилгээний талаарх санал асуулгад оролцжээ.
Санал асуулгад оролцсон 19 иргэнээс Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, харилцааны соёлын талаар сэтгэл ханамжийг асуухад “Сайн” гэсэн хариултыг 3 хүн, “Дунд” гэсэн хариултыг 12 хүн, “Муу” гэсэн хариултыг 3, “Мэдэхгүй” гэж 1 хүн хариулжээ.
Мөн бүсийн зөвлөгөөнд оролцогчдоос Цагдаагийн албан хаагчдад соён гэгээрүүлэх сургалт зохион байгуулах, тэдний ёс зүйг сайжруулах ажлыг тасралтгүй зохион байгуулах, зөвлөн туслах сануулах зэргээр хүмүүнлэг энэрэнгүй, иргэдээ гэсэн бодлого чиглэлийг ямагт баримтлах, торгууль тавихаасаа өмнө хүнлэг талаас ажиллах, Цагдаагийн байгууллага нь хүчний байгууллага бус үйлчилгээний байгууллага гэсэн статусаа баримталж ажиллах зэрэг цаашдын үйл ажиллагааг сайжруулах тухай саналуудыг гаргасан юм. 
Тус зөвлөгөөнөөс Цагдаагийн албан хаагчдын ёс зүйн харилцааны асуудалд анхаарал тавьж, цагдаагийн баг бүрэлдэхүүний хэмжээнд мэргэжлийн байгууллагаар шаталсан сургалтыг явуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргажээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%