Номгон сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн "Дулаан, цэвэрийн шугам"-ын ажлыг Хайрхан өндөр ХХК хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгөх саналыг ЗДТГ-т ирүүлсэн байна.
Тус ажлыг хүлээж авах ажлын хэсэг 2018.11.15-ний өдрийн 16 цагт Засаг даргын орлогчийн албан өрөөнд хуралдаж ажлыг хүлээж авлаа.
Нийт 470 метр газар зургийн дагуу 90 474 431 төгрөгийн төсөвт ажил хийгдсэн юм байна.
Тус ажлын баталгаат хугацаа нь 3 жил, 2019 онд тус шугамаар ус шахах үйл ажиллагаа эхлэхэд ямар нэгэн сөрөг үр дагавар гарахад хариуцна гэдгээ тус компаний удирдлага хэллээ.