Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН ДЭРГЭД ДЭД ЗӨВЛӨЛҮҮДИЙГ БАЙГУУЛАВ

2018-11-15

  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2018.11.15/ Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх”, “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг, олон нийтийн амгалан байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” дэд зөвлөлүүдийг байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталлаа. 
   Эдгээр дэд зөвлөлүүд нь өөр өөрийн чиглэлээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бууруулах  үйл  ажиллагааг тасралтгүй   явуулж, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд жил тутам ажлын тайлангаа танилцуулж ажиллах юм. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%