Номгон сумын Зэвсэгт хүчний 104-р ротын П.Булган-Очир захирагчтай цэргийн ангийн хамт олон "ТАНЫ ДЭМ БУСДАД ИНЭЭМСЭГЛЭЛ" аянд нэгдэж сумынхаа өндөр настан А.Мөнхчулуун гуайн өрхөд тонн нүүрс, 1 уут гурил, 10 кг будаа, сахар, тос зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг гардуулан өгч хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.
П.Булган-Очир захирагчтай хамт олонд Улс орноо батлан хамгаалах их үйлсэд нь амжилт бүтээлийн дээдийг, нийт албан хаагчдад эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.