Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМ.НОМГОН СУМ: Хяналт хийлээ

2018-11-05

Номгон сумын “Цэвэр дулааны шугамын ажил”-ын явцад хяналт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сумын ИТХ-ын Хяналтын зөвлөлийн гишүүн Р.Одхүү, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны дарга Б.Булгамаа, ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан, Улсын бүртгэгч Э.Пүрэв, БОГУУБХ мэргэжилтэн П.Саранчимэг нар байлцлаа. 
Хяналтыг 2018 оны 10 дугаар сарын 30-ний өдөр хийж цэвэр дулааны шугамын ажлын явцтай газар дээр нь танилцаж, холбогдох мэдээллийг авч ажиллаа. 
Тус цэвэр дулааны шугамын ажлыг Өндөр хайрхан ХХК нь хийж гүйцэтгэж байгаа болно. 
Тус ажлыг 70 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэн Замын гарц бүхий газрыг тэгшилж, тээврийн хэрэгсэл чөлөөтэй, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, шугамын ханын зарим өрлөгийг бэхлэх зэрэг ажлын чиглэлийг хэрэгжүүлэгч компаны инженер болон удирдлагад өглөө. Мөн зам дагуух гэрлийн шонгийн утасны тасарсан хэсгийг шинэчлэх үүрэг чиглэлийг өгч ажиллаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%