Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

15 дугаар багийн 7 дугаар хэсгийн иргэд гэрийнхээ гадна гүний худагтай болов

2018-11-06

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Дархан сумын 15дугаар багийн Засаг дарга, 7 дугаар хэсгийн иргэд хол зайнаас ус авахад хүндрэлтэй байдаг талаар Гүүд нэйборс Олон Улсын ТББ-д санал тавьж, тус байгууллагаас иргэдийн санаачилгыг дэмжин гүний худгийн байгууламжийг байгуулж өнөөдөр /2018.11.06/ хүлээлгэн өглөө. Ундны усны хүрэлцээ хангамжийг сайжруулах зорилгоор баригдсан энэхүү 60 метр гүний худгийг Гүүд нэйборс Монгол ОУТББ-ын төслийн 14.9 сая төгрөгийн санхүүжилтээр барьжээ.  

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%