Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРТ САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮД, ИРГЭДИЙН САНАЛЫГ ТУСГАНА

2018-11-05

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газар хамтран Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан хөтөлбөрийн анхны төсөлд салбарын аж ахуйн нэгж байгууллагууд, ажиллагсад, иргэдийн саналыг тусгах нээлттэй хэлэлцүүлгийг 2018 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 10.00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Уг хэлэлцүүлэг нь Дархан-Уул аймгийн “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэх зорилготой бөгөөд ахуйн үйлчилгээний салбарынхан болон иргэд та бүхнийг хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, санал хүсэлтээ илэрхийлэхийг урьж байна.

 

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%