Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа

2018-11-02

       Увс аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, аймгийн цагдаагийн газар, аймгийн прокурорын газартай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг 10 сарын 27-ний өдөр “Ойрад” ХДТ-т зохион байгууллаа.
     Зөвлөгөөнөөр аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил түүний илрүүлэлт, гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөлийн талаар илтгэл хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
      Энэ үеэр сумандаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж эхний 9 сарын байдлаар гэмт хэрэг, зөрчил гаргуулаагүй Өлгий сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон тус сумын цагдаагийн хэсгийн хамт олонд аймгийн Цагдаагийн газраас талархал гардууллаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%