Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймаг малын угаалга, туулгалтыг бүрэн хийжээ

2014-09-16

Дархан-Уул аймаг нь 2013 оны мал тооллогоор нийт 279,5 мянган толгойы мал тоолуулжээ. Тус аймгийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны дарга Х.Хавсамет:-“Мал сүргийг халдварт өвчнөөс сэргийлэх хавар, намарын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Одоогийн байдлаар арваад нэр төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 215,6 мянган малд  хийсэн. Бид малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахдаа тухайн сум, орон нутгийн халдварт өвчний тархварт судлагаа хийгээд зайлшгүй шаардлдагатай гэж үзсэн вакциныг малд хийдэг. Манай аймгийн хувьд нийт вакцины 70 гаруй хувийг ердөө хоёрхон вакцин тухайлбал боом, бруцеллёз өвчний вакцин эзэлдэг. Одоогийн байдлаар бруцеллёзын тарилгаыг 16 мянган тугал, 115 мянган хурга, ишгэнд хийгээд байна. Малын угаалга туулгалтыг давхардсан тоогоор 630,6 мянган малд хийсэн дүн мэдээтэй байна. Энэ жилийн хувьд манай аймагт малын ямар нэгэн халдварт өвчин гараагүй тайван байгаа нь манай мал эмнэлгийн байгууллагын ажиллагсдын ажлын үр дүн, малчдын хичээл зүтгэл гэж ойлгож байна” гэв.  

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%