Дархан
сумын 8 дугаар баг Нарантолгойд зөвшөөрөлгүй буусан 10 гаруй айлын газрыг
албадан чөлөөллөө. Аймгийн хэмжээнд ийм зөрчилтэй 130 гаруй иргэн, аж
ахуй нэгж байгаа юм. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын
10-ны өдрийн 299 тоот захирамжийн дагуу Дархан сумын ЗДТГ, Захирагчийн алба,
ГХБХБГ, ЦГ, ШШГА зэрэг байгууллагууд хамтран захирамжийн хэрэгжилтийг
хангах ажлыг гүйцэтгэж байна.