Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2015 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд мэргэжилтнүүдийн саналыг авлаа.

2014-09-16

    Дархан-Уул аймагт 2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөр, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтанд салбар салбарын мэргэжилтнүүдийн саналыг сонсож, харилцан санал солилцох уулзалтыг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимаас зохион байгууллаа.
      Уулзалтанд ДДЦС ТӨХК, ДДС ТӨХК, ДСЦТС ХХК, Дархан барилга захиалагчийн алба зэрэг шугам сүлжээ, дэд бүтцийн салбарын болон салбар бүрийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
      Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Дархан сумын 9, 10 дугаар багт Жишиг хороолол-3 төслийг хэрэгжүүлж,  Хараа голын гүүрнээс төмөр замын гарам хүртлэх авто замын засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэнэ.  Мөн хурдан морины барианы газар,  Шинэ Дархан Хуучин Дарханыг холбосон 2,4 км зам барина гээд аймагт 11 арга хэмжээнд 5680,0 сая төгрөг төсөвлөөд байгаа юм байна. Мэргэжилтнүүд аймгийн 2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн урьдчилсан жагсаалттай танилцаад санал хэллээ.

        Аймгийн ОНӨА-ны дарга Д.Батсүх: -Ирэх жил Хонгор суманд 1,4 тэрбум төгрөг багтах хөрөнгө оруулалт байхгүй. Энэ жил тэрбум төгрөгөнд багтаагаад усан сангийн төхөөрөмж зэргийг оруулсан. Одоо ч ажил нь гүйцэд эхлээгүй байна. Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажил эргээд ашиглалтынхаа зардлаар өөрөө өөрийгөө унагаагаад байна. Эцсийн дүндээ энэ бүх хөрөнгө өмч болж үлдэх учраас зарим хөрөнгүүдийг сумдаас татая. Жбэл: Зулзагын зам, дулааны шугам сүлжээ, том том хөрөнгө оруулалт руугаа оруулая.
            Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин – Манай хотод Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн, Дархан 50 цогцолбор, Жишиг хороолол, Сүрэнгийн гудамж зэрэг бүтээн байгуулалтын олон ажил хийгдсэн. Гэтэл эдгээр ногоон байгууламж цогцолборынхоо ашиглалтыг сайжруулах тал дээр учир дутагдалтай байна. Тухайлбал: Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд стандарт шаардлага хангасан хүүхдийн тоглоом нэг ч алга.  Хуучин тоглоомууд нь актлагдаад ажиллахад аюултай болсон байна. Иймд 2015 онд хүүхдийн паркдаа найдвартай, баталгаатай 4-5 хүүхдийн тоглоом бария. Энэ ажил хүндээ чиглэсэн хөрөнгө оруулалт болно.
      ДСЦТС ХХК-ийн дэд захирал Б.Батжаргал: -Багууд тэлээд цахилгаан хангамжид асуудал үүсч байна. Өөрсдийнхөө боломжоор бүх багийн хүчдэлийн түвшинг сайжруулсан. Дархан сумын 7, 5, 15 дугаар багт цахилгаангүй айлууд олон байна. Тэдгээр айл өрхүүдийг цахилгаантай болгох зураг төсвийг хийж үзсэн. Нийт 350-иад сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Энэ айлууд өөр бусад айлуудаас цахилгаан дамжуулж аваад хүчдэлийн чанарыг муутгаад байгаа учир дамжуулж байгаа айлуудын цахилгааныг энэ зун тасалсан. Үүнээс болж бөөн хэл ам үүсч байна. Сэлэнгэ, Төв зэрэг аймгийн жишгээр Эрчим хүчний сайдын багцад оруулж цахилгаан хангамжаа нэмэгдүүлэх боломж байна. Жбэл: Сэлэнгэ аймаг Түшиг, Цагааннуур сумаас бусад бүх сумдад хөрөнгө оруулалт суулгасан байна. Энэ ажлыг хийлгэхээр Эрчим хүчний яамнаас аймагт нь эрхийг нь шилжүүлж байна. Тэгэхээр 4 суманд ирэх жил 90, 90 сая төгрөгийн хөрөнгө авчихвал манай компаниас хамтран ажиллахад бэлэн байна.
        ДДС ТӨХК-ийн захирал Б.Алтанцэцэг: -Хийгдэх ажлын жагсаалтанд инженерийн шугам сүлжээг сайжруулах ажлууд тусгагдаагүй байна. Инженерийн шугам сүлжээ, дэд бүтэцтэй холбоотой нэгдсэн бодлого байхгүй байна.
    1.Манай компани дээр Дархан хотын инженерийн шугам сүлжээг сайжруулах төсөл хэрэгжихээр ТЭЗҮ нь хийгдэж байна. Үүнтэй холбогдуулан 30 гаруй ЦТП барина. Гэтэл Дарханд ЦТП барих газар байхгүй байна. ЦТП-г барьж чадахгүй бол дулаан хангамжийг сайжруулж чадахгүй. Иймд газар олголтонд анхаармаар байна.
      2. Хамгаалалтын зурвасыг тооцохгүйгээр газар олгочихсон. Жнь: Компорт импекс 800-ийн шугам дээр барьчихсан. Хамгаалалтын зурвасыг бүгдийг чөлөөлүүлж авахаар албан хүсэлтээ өгсөн. Үүнд аймаг орон нутгаас анхаармаар байна.
         ДДС ТӨХК-ийн инженерийн албаны дарга Хүрэлтогоо: 2015 онд 3 шугмыг эхний ээлжинд шийдүүлэх зорилт тавин зураг төсвөө хийсэн.
         1. Дархан хотын нийт хэрэглэгчдийн 50% буюу IV, V хороолол, хуучин Дарханы хэрэглэгчдийг дулаанаар хангадаг К14-өөс К27 хувгийн хоорондох 600 мм-ийн голчтой 2733 метр шугамд 2012 онд 2 удаа, 2013 онд 3 удаа, 2014 онд 2 удаа гэмтэл гарч, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж чадахгүйд хүрээд байна.
         Иймд 2015 онû Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар солиулахаар зураг төсвийг хийлгэн экспертизээр батлуулж, ЭХЯ-ны хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлсэн. Төсөвт өртөг 4.6 тэрбум төгрөг.
         2014 оны 8-р сарын 29-ны өдөр дулаан дамжуулах сүлжээнд засварын ажлын дараах нягтын шахалтыг хийхэд К17-К18, К19-К20 худгийн хооронд  2 газар гэмтэл гарч, хуучин Дарханы хэрэглэгчдийг 24 цаг хэрэгцээний халуун усаар хязгаарлаж гэмтлийг устгалаа. Энэ нь К14-К27 хүртэлх Ф600мм голчтой шугамыг  яаралтай солих арга хэмжээ авахгүй бол Дархан хотын дулаан хангамжийн системийн тасралтгүй найдвартай ажиллагаа алдагдахад хүргэж байна.
          Дээрх шугамын шинэчлэлтийн зураг төсвийн үнэ болох 25 сая төгрөгийг 2015 оны аймгийн хөрөнгө оруулалтаар гаргуулах саналтай байна.
           2. 2014 оны төсвийн тодотголоор К59-ººñ К62 хүртэлõ Ф300 мм-èéí 743 хос м шугам солих санал оруулж байна.
        Эíý шугамыг 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сольж шинэчлэхээр зураг төсөв хийлгэж, экспертизээр оруулан ЭХЯ-нд хүргүүлсэн боловч хойшлогдсон. Үүнийг 2015 оны улсын төсвийн тодотголоор оруулах зайлшгүй шаардлагатай.
             Ер нь дээрх шугам хоолойíóóäûг бүрэн сольж шинэчилснээр 2018 оны түвшинд дулаан дамжуулах сүлжээний шугам хоолойн насжилт дээд тал нь 29 жил болж залуужих ба өөрөөр хэлбэл ашиглалтын хугацаа дууссан шугам хоолой байхгүй болно.
         ДДЦС ТӨХК-ийн ерөнхий инженер Г.Туяахүү: Дархан хотод инженерийн шугам сүлжээ, дэд бүтэцтэй холбоотой нэгдсэн бодлого байхгүй байна гэдэгтэй санал нэг байна. Дархан хотод хийгдэж байгаа инженерийн үугам сүлжээ дэд бүтэцтэй холбоотой аливаа засварын ажлыг Дарханы хэтийн хөгжилтэй уялдуулан өргөтгөл маягаар хийж байх хэрэгтэй байна.
Дархан хүүхэд залуучуудын хот. Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, дэлхийн жишигт нийцсэн парк болгоё. Хэтээ бодсон хөгжил рүү чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлье.  
           Аймгийн Тээвэр, Автозамын газрын дарга Ж.Заяабаатар:- Тээврийн хэрэгсэл, замын даац нэмэгдэж байна. Төмөр замын болон автовокзал гэсэн хүн төвлөрсөн газруудад гэмт хэргийн чанартай олон асуудал гарах боллоо. Иймд автовокзал дээр төрийн үйлчилгээний камерын хяналтын системтэй холбогдсон камер суурилуулах шаардлагатай байна.
Том оврын автобусны буудал болон таксины зогсоолын асуудлыг шийдмээр байна. Том оврын автобусны нөхөн олговрын асуудлыг шийдмээр байна
           Хот доторхи замаа хучиж, сайжруулж байна. Үүнтэй зэрэгцэн хучигдсан замуудад заадас нөхөх ажлыг хийж байх нь маш чухал байна. Үүнд анхаарна уу.
           Ийнхүү салбар салбарын мэргэжилтнүүд цахилгааны асуудалд онцгой анхаарахыг сануулахын зэрэгцээ дэд бүтэц инженерийн шугам сүлжээний өргөтгөл засвар үйлчилгээний ажлуудаа тооцож газар олголтыг хийдэггүй тухай шүүмжилж байсан юм. Ер нь хөрөнгө оруулалтын төсвийн төслийг, төсвийн тухай хуулийн шаардлагын дагуу нягт нямбай боловсруулж, батлуулаагүйгээс төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлууд тухайн ондоо багтаж хийгдэхгүй төсөвт тодолтгол хийдэг буруу хандлага жил бүр гарч байгаа гэдэгтэй санал нэгдэж байсан юм. Тиймээс энэ удаагийн уулзалтаас гарсан санал бүр бодит ажил болно хэмээн найдаж байгаагаа тэд илэрхийллээ. Хариуцсан салбартаа тулгамдаж байгаа асуудлыг хэн бүхнээс илүү сайн мэддэг мэргэжилтнүүдийн гаргасан саналын дагуу төлөвлөгөө гарган зохих шийдвэрийг гарган ажиллана гэж аймгийн ИТХ-ын дарга уулзалтын төгсгөлд онцлов.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%