Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМАГТ “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2018-10-25

Монгол Улсын Засгийн газраас 2016 онд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, ногоон хөгжлийн бодлогыг  баталсан бөгөөд уг бодлогыг орон нутгийн “Хөрсөнд буулгах”-аар “Тогтвортой хөгжилд суурилсан ногоон хөгжлийн бодлого” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 
Үүний дагуу аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс хамтран Дархан-Уул аймгийн “Тогтвортой хөгжилд суурилсан ногоон хөгжлийн бодлого” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулахад төрийн байгууллагууд, иргэдийн саналыг тусгах нь” нээлттэй хэлэлцүүлгийг /2018.10.24/ зохион байгууллаа. 
Хэлэлцүүлэгт cум, агентлаг, хэлтсийн удирдлагууд, холбогдох мэргэжилтэн,  аж ахуй нэгж байгууллага, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцсон ба тэдэнд gймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн М.Энхбаяр Ногоон хөгжлийн бодлогын хэтийн зорилго, зорилтууд, хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. 
Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, нийгмийн оролцоог хангаж ядуурлыг бууруулах хөгжлийн загвар хэмээн тодорхойлж, нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах, салбарын бодлого, төлөвлөлт -ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх, цэвэр дэвшилтэт технологийг дэмжих, ногоон өсөлтийг бий болгоход иргэдийн оролцоог хангах, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх, ил тод, хариуцлагатай, хяналттай байх зарчмуудыг тусгажээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%