Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2018.10.25/ боллоо.
Тус Зөвлөл нь үндсэн чиг үүргийнхээ дагуу орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн ААНБ-уудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй арга хэмжээний тайлантай танилцаж, тодорхой заавар чиглэл өгч ажилладаг.
Энэ удаагийн хурлаар Уул уурхай эрчим хүчний политехникийн коллеж, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, 15 дугаар сургуулийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн, цаашид хийх ажлын талаарх мэдээлэлтэй тус тус танилцлаа.
Уул уурхай эрчим хүчний политехникийн коллеж нь оюутнууд болон сургуулийн багш ажилчдыг 2018-2019 оны хичээлийн жилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Архи тамхины тухай хууль, Гэр бүл Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүчирхийллийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Олон нийтийн газар хэрхэн бие зөв авч явах тухай, хар тамхи болон мансууруулах бодис, кибер гэмт хэргээс оос урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр сургалтад хамруулсан бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-өөс санаачлан хэрэгжүүлж буй “Оюутан цагдаа” хөтөлбөрийн хүрээнд оюутнуудыг сургуулийн ойр орчимд эргүүлд тогтмол гаргаж байгаа тухай тус сургуулийн захирал Ш.Мөнгөндуулга мэдээллээ.
Харин ЦДҮС ТӨХК нь аймгийн Цагдаагийн газартай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн амар тайван байдлын төлөө эргүүл үзлэг хийж ажиллажээ. Мөн ажилчдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтад тогтмол хамруулдаг тухай Цахилгаан дамжуулах үндсэний сүлжээ ТӨХК-ийн төвийн бүсийн салбарын дарга Ж.Мөнхжаргал тайлагнасан юм.
Мөн Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн гэмт урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлан болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй Зөвлөлийн гишүүд танилцах үеэрээ тус сургууль нь төв зам дагуу байрладаг учраас хүүхдүүдийн аюулгүй зорчих боломжийг нэмэгдүүлж, сургууль орчмын бүс байгуулахад ГХУСАЗСЗ онцгойлон анхаарч ажиллах тухай нэгдсэн байр сууринд хүрлээ.