Аймгийн ИТХ-ын Өмч, төсөв, санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны Төлөөлөгч Б.Жавхлан, гишүүн С.Батжаргал, Ч.Оюунчулуун, Д.Гантуул нар эрхлэх асуудлын хүрээний дагуу аймгийн Татварын хэлтэс дээр өнөөдөр /2018.10.19/ ажиллаж татварын орлогын төлөвлөлт, гүйцэтгэл, төсвийн зарцуулалтын ил тод байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлаар ярилцав.
Татварын орлогын 2018 оны эхний 9 сарын гүйцэтгэл, татварын орлогын гүйцэтгэлд нөлөөлж буй хүчин зүйл, тулгамдаж буй асуудал, 2019 оны татварын орлогын төлөвлөгөөний төсөл, цаашдын зорилтын талаар Татварын орлогын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Д.Гантөмөр, тус хэлтсийн төсвийн зарцуулалт, аймаг орон нутгийн төсвөөс авсан санхүүжилт, шилэн дансны талаар нягтлан бодогч О.Алтантуяа нар дэлгэрэнгүй танилцууллаа.